Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

ПАУЛ АМАНД БИЧСЭН ЗАХИДАЛ

Томас Манн

Уран бүтээлч, чадварлаг дархны тухай ярьж буй минь өөрийгөө хэлж буй хэрэг биш болой. Би уран дархан, тэрчлэн уран бүтээлч гэж дүр эсгэдэггүй харин гагцхүү өөрийгөө уран бүтээл, уран чадварын талаар ямар нэг зүйл мэдэх төдий нэгэн гэж сэтгэдэг юм. Фредрих Ницше хаа нэгтээ “Урлагийн тухай тодорхой ойлголттой болохын тулд гагцхүү хэд гурван бүтээл туурвиж үзэх хэрэгтэй” гэжээ. Мөн тэр бээр амьд сэрүүн уран бүтээлчийн тухай эерэг мэдээ, тэдний үйлдэл сэлт нь “уран бүтээлчийн ухамсар гэгчийг олж авахад” чиглэсэн байдаг хэмээсэн бий. Би өөрийгөө сайтар шинжлэн үзэхүл, миний уран бүтээлийн гол зорилго бол чухам энэ л байсан бөгөөд өөр юу ч биш байжээ: Гагцхүү уран бүтээлчийн ухамсрыг өөртөө суулгах. Энэ бол тоглоом – яг л хүүхэд ахуйдаа ханхүү болж тоглохдоо гагц ханхүү юм шиг аягладагтай адил. Уран бүтээлчээр ажиллаж амьдарснаараа би уран бүтээлч, бүр агуу туурвигч байх тухай ойлголттой, бас үүн тухай ярихтайгаа болжээ. Ханхүү болж тоглодгоос огтын ялгал байсангүй. Угтаа: би миний оршихуй надад олгосон тааж мэдэж болох бүгдээс өөрийнхөө тухай маш бага зүйл ярьж буй минь энэ. 

1915 оны 9 сарын 10.

Орчуулсан: Мичка

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]