Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Одоог хүртэл учирч ханахгүй явна…

Нулимс чамд дурласан 

Анхны сайхан үеүдэд

Асгаруулан хацар дээрээ урсган

Олж хараад догдлох

Бороо мэт гэдэг байлаа.

Бодлыг минь чи тайтгаруулна

Будгийг минь чи арилгана.

Хурууныхаа өндгөн дээр зөөлөн тосоод

Буцаад биенд минь шингэтэл ширтсээр

Биенд чинь би сэлмээр.

Зүүдэндээ өнгө өнгийн усны талст чамтай учирч

Одоог хүртэл учирч ханахгүй явна,

Уйлж ханахгүй явна.

Төсөөлөхийн аргагүй өвдөлтүүд дунд зүрхэнд минь чи улам шигдэж

Түм буман өнгүүдээр хацрыг минь илж халуу дүүгүүлнэ.

Хамтдаа бид унтаад сэрэх хамгийн жаргалтай шөнийн дараа 

 чи алга боллоо.

Инээмсэглэл, тэр ганцаардан үлдлээ.

Мэдэрч байна.

Хад асга 

Тэрэлжийн том том чулуунуудын амийг.

Мэдрэгдэх

Модод хэрхэн ногоорч 

Нүдээ аниад нээхэд хэрхэн шаргалтан хөгширснийг.

Тэд дүүрэн байна.

Яг над шиг сэтгэл хангалуун байна.

Санагдах бүрийд

Цээжиндэх хорин литрийн баллоонтой ус юүлэгдэж.

Гэрэлтэж

Уулын энгэрт 

Ганц цагаан адуу үзэгдэнэ.

Би түүнийг үргээхээр

Салхи салхилуулж

Үүлс хуруулна.

Би түүнийг ширтэхдээ 

Саргүй шөнө одод намайг олох шиг баясна.

Би цохилоод л байв

Чиний урдаас харж хэвтээд

Уйгагүй тийрдэг хөнжлөөр нь

хөлийг нь хучаад

Надтай адилхан юу байна гэж харах

Гарыг чинь барьж уруулыг чинь үнсэх

Хэтэрхий нандин 

Хэн нэгнийг хайрлах хязгааргүй их хайраас бүгд цэцэглээд

Хэнзхэн үсийг чинь илбэхэд

Зүрх минь намирна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]