Пүрэв- Очирын Лхагвадулам найруулагч “Talents Tokyo 2024”-ийн тусгай шагналтнаар тодорлоо.
Энэ удаагийн шалгаруулалтаар тэд анх удаа гурван тусгай байр шалгаруулсны хоёрдугаарт Лхагвадулам найруулагч шалгарчээ.
“Talents Tokyo 2024” Тусгай шагнал:
Пүрэв-Очирын Лхагвадуламын бүтээл “The Vision of Lonely Mountain”
Эр хүний зан төлөвийг эмэгтэй хүний өнцгөөс нарийн мэдэрч, Япон-Монгол хоёр соёлыг хослуулан онцгой түүх өгүүлж чадсан найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын “The Vision of Lonely Mountain” бүтээлд хоёр дахь тусгай байрын шагнал олгов.
Берлиний Олон Улсын Кино Наадамтай хамтран хэрэгжүүлдэг “Talents Tokyo” хөтөлбөрийн хүрээнд Азийн авьяаслаг залуу кино уран бүтээлчдийг дэмжиж, сургалт зохион байгуулж, олон улсад Азийн соёлыг түгээж, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмждэг бөгөөд хөтөлбөрийн үеэр олон нийтэд танилцуулсан уран бүтээлээс шилдгүүдийг тодруулдаг юм.
Leave a Reply