Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

БИЧЭЭЧИЙН ДАСГАЛ-2024.12.07

1929 оны 12-р сарын 7-нд Төрийн шагналт, Ардын уран зохиолч, хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, сэтгэл зүйн өгүүллэгийн гарамгай мастер Сэнгийн Эрдэнэ мэндэлжээ.
 
С.Эрдэнэ зохиолчийн “Сарны сонат” өгүүллэгээс бичээчийн дасгалаа бэлтгэн хүргэе.
“…Миний тархинд үлдсэн орон гаран ой дуртгалд Будын хөгжмийн тасалданги дуу л нэг бүдэг нэг чанга болж уянгалсаар одоо хүрлээ. Зохиолч хүн хэрвээ хүсвэл тэр дууг ч бүтэн болгож чадна гэж би итгэнэ гэжээ. Өнгөрснийг үгээр зуран сэргээж тэр ч байтугай тасарсан аялгууг бүтэн болгох зохиолчийн чадалд энэ эмэгтэй итгэжээ. Ингээд Урнаагийн сэтгэлд одоо хүртэл уянгалсан хөгжмийн аялгууг сэргээе гэж энэхүү гунигт бяцхан өгүүллэгийг бичлээ.”
 
Бичээч та хэн нэгнийг хайрласан нэг дурсамжийнхаа тасалданги хөгжмийн дууг бүтэн болгож, үгээр зуран сэргээж бичээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]