Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Зохиолч Ц.Буянзаяагийн “Туурвин бичихүйн 10 үндсэн ойлголт” сургалт цахимаар хичээллэнэ

Яруу найраг, хүүрнэл зохиол, утга зохиол судлалын чиглэлээр жигдхэн туурвидаг зохиолч Ц.Буянзаяагийн “Туурвин бичихүйн 10 үндсэн ойлголт” сургалт анх удаа цахимаар хичээллэх гэж байна. Тус сургалтад мэргэжлийн зохиолчид төдийгүй нас насны, олон төрлийн ажил мэргэжилтэй бичих сонирхолтой, уран зохиолыг танин мэдэх хүсэлтэй хүмүүс оролцдог байна.

Арав дахь удаа зохион байгуулж буй сургалтын үеэр зохиолын дүр, сэдэв, бүтэц, төрөл зүйл, үйл явдал, зохиолын орон зэрэг үндсэн ойлголтыг мэдэж авахаас гадна өгүүлэмж санааг уялдуулах, хүүрнэн өгүүлэх, дүрслэн өгүүлэх, зохиолд харьцуулалт хийх, зохиолын туурвилын аргыг таних зэрэг сонирхолтой сэдвүүдийг судлах боломжтой.

Зохиолч Ц.Буянзаяа нь:

“Залуугийн бадгууд” (1997), “Цаг хугацааны далавч”(2004), “Хүлэг морин норсон дэлээ сэгсрэх адил” (2006), “Сэтгэл шинжлэл” (2008),  “Гүн санааны дүрс” (2011), “Сайхны тухай санаанууд” (2024) яруу найргийн түүврүүд, “Монгол уран зохиолын түүхэн товч” (I, 2013; II, 2022) хоёр дэвтэр, “Морин уруул” (2015), “Хар үхэр, алаг сүүдэр” (2018), “Улаагчин ингэж хэлсэн” (2022) гурван роман, “Сэтгэл зүйн тууриуд” (2021) хүүрнэл зохиолын түүвэр зэрэг бүтээлүүд хэвлүүлж байсан туршлагатай зохиолч билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]