Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Сэмээрхэн, зугуйхан, аяархан хэн нэгэн ирнэ…

Сайтын энэ удаагийн онцлох шүлэгч Э. Ганбаяр. Түүний анхны шүлгийн түүврээс хүргэж байна.

Хагацаж шаналахын халуун элгээс минь

Эмтэлж одох тэднийг өршөөе

Хамгийн дулаан, дотно сэтгэлтэй минь хамт

Хашгирч бархирсан хүнд өдрүүдийг аваад одог

Ерөөс ийм өдрүүдээр орчлон бүтдэгийг

Ертөнцөд өөр хүн бүү мэдэг

Ерөөл буян дэлхийтэй цуг үйрч

Ерийн өдөр хоног ийн үйрмэг боллоо.

***

Би чамайг санаад

Шөнөдөө дэрлэж унтдаг

Чи намайг санахдаа

Яадаг вэ?

Би чамайг санахаараа

Өглөө бүр жигүүртэй болоод сэрдэг

Чи намайг санахаараа

Яадаг вэ?

Би “чамд хайртай” гэж өдөр бүр зүрхэндээ,

элгэндээ, ходоодондоо, хавиргандаа хэлдэг

Би чамайг санаад л

Хаашаа ч хамаагүй алхах тэнхээ орж

Хэрэн хэсүүчилдэг

Би чамайг санаад л байдаг болохоороо

Онгорхой хаалга бүрээр шагайж

Чамайг л эрж хайдаг

Чи тэгээд

Намайг санадаг уу?

Санадаг гээд л хэлчихвэл

Энэ бүхэн дуусах юм шиг

Тийм нандин лааны бяцхан гэрэл

Зүрхэнд минь нахилзан гэрэлтсээр

 

Үхэр тэргэн дээрээ нарыг ачаалаад

Өвөө минь холын хол оджээ.

***

Цэнгэж, сэлж, живж

Өдрүүд урсана…

 
 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]