2025.01.03
Тантай өмнө нь зүгээр л таардаг байсан, тийм ч сайн танихгүй хэн нэгнийг төсөөлөөрэй (Гутал засварын ах, дэлгүүрийн эмэгтэй, орцны жижүүр гэх мэт). Тэр хүний амьдрал, туулж өнгөрүүлсэн зүйлийг таамаглан бичих гээд үзье.
2025.01.07
Та хотын хамгийн өндөр настай хүн. Одоо хэний ч мэдэхгүй зүйлсийг та санаж байгаа. Тэр дурсамжаа хүүрнэн бичээрэй.
2025.01.13
Та компьютер тоглоомын дүрийн хөгжүүлэлт дээр ажиллаж байгаа зохиолч. Таны баатар байж болох хамгийн сайхан хайр дурлалыг бүтээх даалгавартай бөгөөд ингэхдээ хэд хэдэн удаа шаналж шархлах амьтай. Таны баатар ямар зан төрхтэй, хүнийг хэрхэн хайрлах тохиргоотой байх вэ?
2025.01.15
Таны зохиолын баатар өөрийгөө хуурч амьдарсан хуурмагаа тайлан хаяад, толинд харж байна. Тэр нь юу байх вэ?
2025.01.21
Зөвхөн харилцан яриагаар түүх бүтээх гээд оролдоод үзье. Ямар ч нэмэлт тайлбар, хүүрнэл байхгүй, зүгээр л харилцан яриа байвал ямар вэ?
2025.01.24
Бичээчид ээ. Өнөөдөр цөмөөрөө бага байхдаа үздэг байсан хүүхэлдэйн кино, анимэ дээрээ ажиллая. Та хүүхэд байхдаа сэтгэл дотроо ямар дүр байв? Үгийн ид шидээр тэр хүүхэлдэйн кинондоо өөрийгөө оруулаарай. Тэгээд гол дүрийн баатар нь та учраас л өрнөх учиртай тэр түүхийг шинээр зохиоцгооё.
2025.01.31
Нэгдүгээр сарын сүүлчийн өдөрт мэхийн ёсолъё. Бидэнтэй зөрөн өнгөрөгч юм бүхний өмнөөс нэгдүгээр сард хүндэтгэл үзүүлээд хүйтний нь тухай бичицгээх үү. Эхэлцгээе. Гарчиг: Хүйтэн
Leave a Reply