
Зохиолч Сормууниршийн Дашдооровын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан түүний уран бүтээлийг судлан, шинжлэх улсын II уралдааныг зарласан байна.
Уралдаанд оролцохоор зэхэгч утга зохиол судлаач, сонирхогчид анхдугаар уралдааны шилдгүүдийн талаар сонирхож буй биз ээ. Тиймийн учир анхдугаар уралдаанд шалгарсан бүтээлийн эмхэтгэлийг үзэх болов уу хэмээн холбоосыг энд хавсаргалаа.
Анхдугаар уралдааныг 2016 онд явуулахад судлаач Х.Чойдогжамц “Зохиолч С.Дашдооровын бүтээлүүдэд шинээр хандахуй” өгүүллээрээ тэргүүн байрт шалгарсан бол Жа.Баяраагийн “Мандах нарны наагуурх манан хэзээ арилах вэ…”, П.Батхуяг агсны “Зохиолч С.Дашдооровын “Найман түм дөрвөн мянган шалтгаан буюу Бууж мордох хорвоо” өгүүллүүд эхний байруудад эрэмблэгдэж байв.
Тус уралдааны зорилго нь “С.Дашдооров судлал”-ыг хөгжүүлэх, зохиолчийн монгол үндэстний хэв шинжит онцгой сэтгэмж, түүний уран бүтээл, сэтгэлгээгээр илрэх оюуны соёлын үнэт өвийг бусдад таниулахад оршиж байгаа юм.
Уралдаанд ирүүлэх судлал, шинжлэлийн бүтээлийг 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор dashdoorov@gmail.com хаягаар хүлээн авах ажээ.
Leave a Reply