
БАЯРТ МЭДЭЭ!!!
“Дуулал боллоо” гэдэг үг одоо ч догдлом хэвээр… Эрхэм хүний нэрэмжит энэ жилийн наадам улам л хайрлам санагдана.
Түрүүлсэн хүмүүс нь наадмынхаа нэр нүүрийг өргөж болдгийн ховорхон жишээ бол “Чөлөөт сэтгэлгээний дуулал”. Хэн ч “тийм байх болно” гэж зөгнөөгүй ч МУИС-ийн наадамд түрүүлсэн залуус Утга зохиолын салбарын урдаа барьдаг яруу найрагч, зохиолч, орчуулагч, судлаач, редактор, багш болсон л дуулддаг. Гол түлхүүр нь ердөө “Чөлөөт сэтгэлгээ” шүү дээ. Ямар ч наадамд нэгдүгээр шатнаасаа “хусагдаж” мэдэх хамгийн саваагүй, хамгийн гэнэн, хамгийн нандин шүлгүүдийг олж мэдэрдэг, чөлөөт сэтгэлгээг хүндэтгэн хайрладаг хүмүүсийн гавьяа тэр ээ. Тэдгээр хүмүүстэй эргэн учирна гэхээр сэтгэл догдолно.
Тэрхүү хүндэтгэн хайрлагчдын тэргүүн эгнээнд профессор Д.Галбаатар зогсож, нэгэн үеийнхний “Чөлөөт сэтгэлгээ”-г хамгаалалцсан хүмүүн. Энэ жилийн наадам Галаа багшийн нэрэмжит гэхээс…
Алдар хүнд, алт мөнгө ихийг амлахгүй ч мартагдашгүй сайхан дурсамж, сайн нөхдийг амлаж болох наадам гэвэл бидний “ДУУЛАЛ” аа. Уулзах өдөр: 5-р сарын 23-н
Удирдамж
-УДИРДАМЖ-
МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, СУИС-ийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим хамтран “Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадмыг яруу найраг шимтэн сонирхогч ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутан залуусын дунд зарлаж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЕ ШАТ
“Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадамд бүтээлээ ирүүлсэн зохиолч, яруу найрагчдын нэрсийг нууцлан, зөвхөн бичвэрийг мэргэжлийн судлаач, зохиолч бүхий шүүгчдийн бүрэлдэхүүн уншиж, үнэлэх журмаар ангилал тус бүрд шилдэг 10 бүтээлийг шалгаруулна. Шилмэл шүлгийг СУИС-ийн оюутнууд унших юм.
ШАГНАЛЫН САН
“Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадмын ангилал тус бүрд удаах байрыг шалгаруулна. Үүнд:
ТЭРГҮҮН БАЙР – 1 (Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал)
ДЭД БАЙР – 1 (Өргөмжлөл, мөнгөн шагнал)
ГУТГААР БАЙР – 1 (Өргөмжлөл, мөнгөн шагнал)
ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Оролцогч өмнө ямар нэгэн байдлаар олон нийтэд хүрээгүй, шинэ тутам 3 хүртэлх бүтээлийг цахим (docs. файл) болон хэвлэмэл байдлаар ирүүлэх,
- Бүтээлийн цахим болон хэвлэмэл эхэд тавих шаардлага:
Цаасны хэмжээ: А4
Үсгийн нэр: Times New Roman
Үсгийн хэмжээ: 12
Мөр хоорондын зай:1.5
- Оролцогчийн овог нэр, харьяа сургууль, холбоо барих утасны дугаар тодорхой байх.
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА
2025.05.16 15:00
Бүтээл хүлээн авах газар: МУИС-ийн II байрны 325 тоот
Хүлээн авах цахим хаяг: dep_literature.art@num.edu.mn
Холбоо барих утасны дугаар: 77307730 (2216)
Зохион байгуулагч
МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим
СУИС-ийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим
Профессор Д.Галбаатарын гэр бүл
МУИС-ийн Утга зохиолын нэгдэл
Leave a Reply