
Бичээчийн хамгийн чухал зэмсэг бол хэл. Уншигчдадаа хэл шинжлэлийн сонирхолтой бичвэрүүдиийг хүргэхээр зэхлээ. Хүлээн авна уу.
“Галиг” гэх үгийн учир
Санскрит, төвөд үгийг монгол хэлээр галиглан бичдэг ‘али, гали’ үсгийг тусгайлан судалсан эрдэмтэн н.Цагаансарын үзэж буйгаар Санскрит хэлэнд ‘али’ нь эгшиг, ‘кали’ нь гийгүүлэгч үсэг, төвөд хэлний уламжлалт хэл зүйд ‘али’ нь ‘а’-ийн эрх, ‘кали’ нь ‘ка’-ийн эрх гэсэн утгатай байдаг гэжээ. (Цагаансар: 2005: 3)
Үүнтэй холбон үзвэл монгол хэлний ‘галиг’ хэмээх үг ‘али’, ‘гали’ гэх хоёр үсгийн дуудлагаас улбаатай, ‘гали’ болон түүний дараа байрлах ‘га’ үсгийн нийлбэрээс үүссэн үг болж байна. Тэгэхээр энэ ‘галиг’ гэх үг нь санскрит хэлнээс төвөд хэлээр дамжин монгол хэлэнд орсон үг ажээ.
Энэхүү дуудлагаас орчин цагийн монгол хэлэнд галиг (transcription), авианы галиг (phonethic transcription), үсгийн галиг (tranliteration) гэх зэрэг шинжлэх ухааны нэр томьёо бий болжээ.
Дээр өгүүлсэн “али, гали” үсгийг монголын эрдэмтэн Аюуш гүүш 1587 онд санскрит, төвөд зэрэг дорно дахины хэлнээс монгол хэлэнд орж буй үгийг янз бүрээр бичиж байгааг журамлах зорилгоор боловсруулжээ.
Эх сурвалж: Самбуудорж О., Монгол хэлэнд орсон санскрит үгийг судалсан монголын эрдэмтдийн судалгаа, Төвд судлал. Уб., 2012. Боть 1. 117-129.

-
Сумъяа
- 09/16/2025
Муу номыг хэрхэн таних вэ?
Ном унш, ном унш л гээд байгаа биз? Унших гээд номын дэлгүүр рүү гүйгээд орохоор чинь ёстой аатай, аагтай номууд…
Сурагчдад зориулсан номын жагсаалт
- 09/04/2025
Орчин үеийн солонгос яруу найраг
- 08/29/2025
Улам дөжрөм, тэгээд нам гүм-Нэгдүгээр бүлэг
- 08/23/2025
“Галиг” гэх үгийн учир
- 08/21/2025
Leave a Reply