
Усны гудамж сайтын зургаан сар тутам тогтмол шинэчлэгдэх сурагчдад зориулсан номын жагсаалт-1
Хүүхдэдээ юу уншуулах вэ? гэдэг мэдээж чухал асуудал. Маш олон “хэрэгтэй эсвэл сонирхолтой” ном бий ч аль нь, яг яагаад чухал вэ гэдэг нь эргэлзээтэй хэвээр байдаг шүү дээ. Усны гудамж сайтаас сурагчдад санал болгох (уран зохиол зонхилсон, заавал биш) номын жагсаалтыг гаргалаа. Энэ жагсаалтад Усны гудамж, Pallaswati утга зохиолын бүлгэмийн гишүүдэд утга учиртай, үнэ цэнтэй санагддаг номууд багтсан юм аа. Гэвч энэ жагсаалт хөдөлшгүй баримт бичиг биш бөгөөд багийн гишүүд хувийн сонирхлоо дагаж сонгосон зүйлс бишгүй бий. Иймийн учир бид жагсаалтдаа оруулах хэрэгтэй номын талаар хүмүүсээс санал хүлээж авсаар байх бөгөөд зургаан сар тутам шинэчлэн оруулах болно. Аль бүлэгт ямархуу номыг голчлон сонгосныг тухай бүрийд тайлбар бичиж оруулав.
Ном сонгох ажлын зах зухаас өгүүлсэн бичлэгийг та дараах холбоосоор үзэх бөгөөд ямар учраас сонгож байгаагаа багийн зарим гишүүд ярьсан бий:
Бага анги
Шинэ орчин, сурагчийн амьдралын олон өөрчлөлтөд дасан зохицох, үндэстний онцлог соёл, өөрийгөө болон эргэн тойрноо танин мэдэх, хүн хоорондын харилцаа, сэтгэл хөдлөлийн талаар ойлгоход тус дөхөм болох зохиол, зурагт ном голчилсон жагсаалт.

Жич: Энэ мэт доогуур нь тодруулж зурсан байвал “цуврал бүтээл” гэсэн үг бөгөөд тус цувралын бүх бүтээлийг санал болгож буй юм.
- “Бадди юу хийж яваа бол” Б.Энх-Оюун (Гэрэн)
- “Нэг сая удаа амьдарсан муур” Сано Ёоко
- “Гэдэс нь өлссөн авгалдай” Карл Эрик (Жангар)
- “Мангасуудын оронд” Сендак Маурис (Жангар)
- “Бид энд амьдардаг” Оливер Жефферс (Гэрэн)
- “Би Чи Бид” А.Даваасүрэн (Гэрэн)
- “Арслан ба шувуу” Дюбүк Марианна (Гэрэн)
- “Миний өвөө сүнс болчихжээ” Ким Фупс Оакесон
- “Уулын оргил өөд” Дюбүк Марианна (Гэрэн)
- “Домог”-зурагт ном У.Бямбаням (Bolorsudar kids)
- “Бамбаруушхан минь санааг чинь зовоож байгаа зүйлс хэр том юм бэ?” Ц.Алтансор
- “Эмзэгхэн цагаан баавгай” Бритта Саббаг, Игор Ланге (Bolorsudar kids)
- “Ирвэс минь тайван бай” Бритта Саббаг, Игор Ланге (Bolorsudar kids)
- “Хана нэвтлэхийг хүссэн заан” Бритта Саббаг, Игор Ланге (Bolorsudar kids)
- “Худалдаж авсан зүүд” И.Ганбаатар, Б.Болормаа (Гаруна)
- “Асар том үгийн үйлдвэр” Агнес де Лестрадс (Bolorsudar kids)
- “Хайр хаанаас ирдэг вэ?” Даниела Кулот (Bolorsudar kids)
- “Шөнө” Даниела Кулот (Bolorsudar kids)
- “Гэсэр төрлөө – Комик I дэвтэр”
- “365 үдэш” У.Бямбаням (Bolorsudar kids)
- “Монгол үлгэр зурагт ном” цуврал (Жангар)
- Өчин цагаан ботго
- Лусын бяцхан дагина
- Одны домог
- Өвөл зун ээлжилдэг болсон нь
- Бэтгэлжин бор шувуу
- Бархүү Тугалхүү
- Алтан загасны үлгэр
- Эрхий мэргэн
- Хүний ертөнц галтай болсон нь
- Тэмээ эврээ алдсан нь
- Долоон өндөгтэй доголон шаазгай
- Цуутын цагаагч гүү
- Заан оготно хоёр
- “Танин мэдэхүй” цуврал (Жангар)
- Энэ бол Улаанбаатар
- Төмөр зам
- Эх орон
- Музей
- “Хөгжөөнт туужууд” Д.Гармаа (Саян)
- “Будаг амилна” Л.Түдэв (Саян)
- “Чулуун домог” Ж.Дашдондог
- “Аав, ээж, би” Ж.Дашдондог
- “Аранзал зээрд” Ж.Дашдондог
- “Дэлхийн шилдэг үлгэрүүд” цуврал (Жангар)
- Ханс Кристиан Андерсений үлгэрүүд
- Ах дүү Гриммийн үлгэрүүд
- Монгол ардын шилдэг үлгэрүүд
- Байгалийн тухай өгүүллэгүүд
- Маршакийн үлгэрүүд
- “Груфалло” Жулиа Доналсон, Аксел Шеффлер
- “Цэг” Петер Х.Рэйнолдс (Эрдэмт)
- “Мэдрэмжүүд юу хийдэг вэ” Тина Озиевцз (Монсудар)
- “Алимны үр” Т.Энхтуяа
- “Бүжиглэдэг банхар” Э.Амархүү (Жангар)
- “Аварга том бүдүүвч зураг” Н.Уранжаргал, Б.Гантулга (Жангар)
- “Тэнгэрт хөөрөх цаасан шувуу” М.Дэвээжаргал, М.Алтаншагай (Жангар)
Дунд анги
Сэтгэлээ мэдэрч ойлгох, үлгэр дуурайл олох, улс үндэстнийхээ онцлог соёлыг ойлгох, дэлхийн шилдэг бүтээлүүдтэй танилцахад тустай сонгодог бүтээлийн хялбаршуулсан зохиол голчилсон жагсаалт.

- “Цуурай юм уу чи” Канеко Мизүсү (Тагтаа)
- “Хүний эрхийн цагаан толгой” Б.Болорсайхан, зураач Э.Мишээл (Гэрэн)
- “Гайхамшигт 50 урам зоригийн түүх” Ч.Бат-Уянга (Улбар)
- “Монголын нууц товчоон-хүүхдэд зориулав” Б.Батцэцэг, Б.Төрмөнх (Жангар)
- “Монголын нууц товчоон I дэвтэр (график түүх)-Тэнгэрийн тэмдэг” У.Бямбаням (Bolorsudar kids)
- “Гэсэр” (Жангар)
- “Жан Жылү” Цахилгаан жаал
- “Урт оймст Пиппи” Астрид Линдгрен (Жангар)
- “Бяцхан хунтайж” Антуан де Сент-Экзюпери (Жангар)
- Хүүхдийн шилмэл зохиолын эрдэнэсийн сан 108 боть Д.Оюунчимэг, Л.Нямаа, Б.Наминчимэд (Хөх дэвтэр)
Хэйди охин
Аня охины түүх
Жаалхан авхай нар
Жаалхан эрчүүд
Нарлаг горхи эдлэнгийн Ребекка
Поллианна
Бяцхан гүнж
Франкенштейн
Дуурийн театрын хий үзэгдэл
Цус сорогч Дракула
Чүдэнз худалдагч охин
Хөөрхөн хар
- “Яндан хотын Пупль” Акихиро Нишино (Монсудар)
- “Уруугаа ургасан мод” Чандар Кришан (Жангар)
- “Харри Поттер” Ж.К.Роулинг (Жангар)
- “Тэрслүү охид” цуврал (Жангар)
- “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” Кадоно Ээко (Нахиа)
- “Маргад эрдэнийн хотын шидтэн” Александр Волков
- “Хорвоотой танилцсан түүх” Л.Түдэв (Саян)
- “Манай сургуулийнхан” Ч.Лодойдамба (Саян)
- “Коралайн” Ней Гейман (Тагтаа)
- “Заан залуудай” Б.Ринчен (Bolorsudar kids)
- “Аранзал дарвуулт хөлөг” Александр Грин (Жангар, Ножо)
- “Анна Франкийн өдрийн тэмдэглэл”
- “Хишигт” Х.Болор-Эрдэнэ
Ахлах анги
Уран зохиолын шилмэл бүтээл, тэр дундаа уран зохиолын охь гэгддэг яруу найргийг ойлгож, танихад чиглэсэн, өсвөр залууст (young adult)-д санал болгох орчин үеийн болон сонгодог зохиол, яруу найраг бүхүй жагсаалт (ихэнх зохиол худалдаанд бий ч цөөн номыг хуучин номын худалдаа, номын сангаас эрэх боломжтой)

- “Хөх тариан талбайд” Ж.Селинжер (Монсудар)
- “Бичихүйн тухай” Стивен Кинг
- “Миний Дагестан” Расул Гамзатов
- “Бүтээхүйн зүй тогтол/Сайхныг бүтээх нууц” Д.Батбаяр
- “Өртөөний хүүхдүүд” Эдит Несбит (Ножо)
- “Өнгөлөг” Мори Это (Итгэл Марал)
- “Мянган жилийн хүсэл” Ши Мөрөн (Урга)
- “Юу Мэднэ гэж? – Нийгэм, улс төрийн сэдэвт богино өгүүллэг, эсээ” (Улбар)
- “Сонгомол эсээ” М.Монтень
- Өвөрмонгол яруу найрагчдын “Ойрхон” шүлгийн түүвэр
- “Сэтгэлийн байгаль” Д.Нямсүрэн
- “Хаврын урсгал” Д.Нямсүрэн
- “Жамиль” Чингиз Айтмотов (Монсудар)
- “Цагаан соёот” Жэк Лондон
- “Шөнө ногоо ургадаг” Ж.Лхагва
- “Толгодын цаана ингэ буйлна” Ж.Лхагва
- “Хаулын нүүдэг цайз” Диана Уинн Жонс (Эрдэмт)
- “Пигийн амьдрал” Янн Мартел (Тагтаа)
- “Сайн уу гуниг минь” Франсуаза Саган (Тагтаа)
- “Цул мөнгөн гүүр” Ц.Гончиг
- “Асуултын ном” Пабло Неруда
- “Хайрын сүмээс дүрвэгсэд” Л.Өлзийтөгс
- “Үзэхийн хязгаар” Л.Өлзийтөгс
- “Хөгжмийн эгшиг” Ж.Пүрэв (Болорсудар)
- “Бөгжний эзэн цуврал” Ж.Р.Р.Толкин (Монсудар)
- “Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна” Пэк Сэхи (Тагтаа)
- “Дурсамжийн газрын зураг” У.Бямбаням (Урга)
- “Хутга” Салман Рушди (Болорсудар)
- Дэлхийн сонгомол өгүүллэг – эмхэтгэсэн Г.Аюурзана
- Дэлхийн сонгомол яруу найраг – эмхэтгэсэн Г.Аюурзана
- Монголын сонгомол өгүүллэг – эмхэтгэсэн Г.Аюурзана, Л.Өлзийтөгс
- Монголын сонгомол яруу найраг – эмхэтгэсэн Г.Аюурзана, Л.Өлзийтөгс
- “Орчлонд илгээх захидал” Эмили Дикинсон
- “Дэлхийн шилмэл өгүүллэгүүд” цуврал II дэвтэр – Орос өгүүллэг тууж (Монсудар)
- “Төгс тоо” Ёко Огава (Нил)
- “Амьтны Ферм” Жорж Оруэлл
- “Гүйлтийн талаар хөөрөлдөхөд миний хэлэх үгс” Мүраками Харүки (Непко)
- “Манай бүдэрсэн баатар” И Мүн Ёл
- “Муур миний өчил” Нацүмэ Сосэки (Непко)
- “Агуу санаа” цуврал (Болорсудар)
- “Эмэгтэй” Анни Эрно (Монсудар)
- Байр суурь
- Ичгүүр
- “Өвгөн тэнгис хоёр” Э.Хемингуэй (Монсудар)
- “Эмгэг зовуурийн хэлмэрч” Жумпа Лахири (Монсудар)
- “Хүү нохой хоёр” Хасэ Сэйшюү (Итгэл Марал)
- “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүт хүүрнэл зохиолууд” Г.Аюурзана
- “Sapiens: Хүн төрөлхтний товч түүх” болон бусад цуврал Юваль Ной Харари (Монсудар)
- “Космос” Карл Саган (Монсудар)
- “Дотоод инженерчлэл” Садгүрү (Сэтгэлч)
- “Карма” Садгүрү (Сэтгэлч)
- Сэтгэл судлалын сонгодог 50 бүтээл I,II дэвтэр (Сэтгэлч)
-
Усны гудамж
- 09/04/2025
Сурагчдад зориулсан номын жагсаалт
Усны гудамж сайтын зургаан сар тутам тогтмол шинэчлэгдэх сурагчдад зориулсан номын жагсаалт-1 Хүүхдэдээ юу уншуулах вэ? гэдэг мэдээж чухал асуудал.…
Орчин үеийн солонгос яруу найраг
- 08/29/2025
Улам дөжрөм, тэгээд нам гүм-Нэгдүгээр бүлэг
- 08/23/2025
“Галиг” гэх үгийн учир
- 08/21/2025
Leave a Reply