Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Их Британид хиймэл оюунаар бичүүлсэн байж болзошгүй гэх уран зохиолын номыг худалдаанаас татлаа

Хиймэл оюун ашигласан байж болзошгүй гэх, зохиолч Миа Баллардын Shy Girl аймшгийн романыг АНУ-д хэвлэхээс татгалзаж, Их Британид гарсан хувилбарыг худалдаанаас бүрэн буулгалаа.

 2025 оны арваннэгдүгээр сард Их Британид нээлтээ хийсэн Shy Girl ном гарсан даруйдаа уншигч, шүүмжлэгчдээс хэт давтагдсан бүтэцтэй, логикийн алдаа олон буюу хиймэл оюунаар бичүүлсэн байж болзошгүй гэх хардлага шүүмжлэлийг авсан. Энэ сарын 19-нд тус номыг эрхлэн хэвлэсэн томоохон хэвлэн нийтлэгч байгууллага болох Hachette Book Group энэ талаар албан ёсоор мэдэгдэл хийлээ. Сүүлийн таван сарын турш хэвлэлийн газарт их хэмжээний гомдол захидал ирсэн бөгөөд бүх хэвлэлт, борлуулалтыг цуцалж байгаа аж.

Хиймэл оюун илрүүлэгч программ Pangram-ын үүсгэн байгуулагч Макс Сперогийн хэлж байгаагаар номын бараг 78%-ийг хиймэл оюунаар бичүүлсэн гэжээ. Гэхдээ бүтээлээс AI-г найдвартай илрүүлэх технологийн боломж одоогоор хангалттай биш гэж үзэж байгаа ч 78% гэдэг маш өндөр тоо учраас гаднын хэвлэлүүд энэхүү эх сурвалжийг дурдсаар байна. Харин номын зохиолч Миа Баллардын зүгээс хиймэл оюун ашиглаагүй хэмээн мэдэгдсэн. Тэрээр мэдэгдэлдээ редактораа хардаж байгаа бөгөөд нэр төрд халдсан учир цаашид арга хэмжээ авч магадгүй гэдгээ хэлсэн. Зохиолчдын нийгэмлэг (Их Британийн 12500 гишүүнтэй мэргэжлийн зохиолч, орчуулагчдын холбоо)-ийн гүйцэтгэх захирал Анна Ганли Shy Girl роман Hachette Book Group-ын шалгалтаас хэрхэн мултарсныг хэвлэн нийтлэгч өөрөө тайлбарлах ёстой гэсэн юм. 

Хиймэл оюунтай холбоотой шалтгаанаар ном бүтээлийн хэвлэлтийг цуцалсан анхны тохиолдол энэ Guardian сайт бичжээ. Үүнээс улбаалан нэгэн чухал асуудал хөндөгдөж байгаа нь ном хэвлэлийн салбарт хиймэл оюуны бичсэн ном зохиолыг илрүүлж танихад улам л хүндрэлтэй болж болзошгүй гэсэн айдас байгаа юм. Учир нь хиймэл оюун гэдэг нэгэнт илүү сайжрах зарчмаар хөгжиж байгаа. Өөрөөр хэлбэл бодит хүн шиг бичдэг болох тохиргоотой ажилладаг гэсэн үг. Гэвч ном хэвлэлийн салбар дахь бүтээлийн хиймэл оюун ашигласан эсэхийг илрүүлэх, арга хэрэгсэл, AI илрүүлэгч программ энэхүү хөгжлийг гүйцэж чадах уу? Энэ удаагийнх шиг сайн ажиглах арга дараагийн удаа хэрэгжиж чадах уу? гэсэн асуултууд урган гарч байна. Усны гудамж энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Эх сурвалж: theguardian.com

nytimes.com 

bbc.com

thetimes.com

theweek.com

Холбогдолтой мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү

https://www.theguardian.com/technology/2026/mar/29/ai-written-books-novel-shy-girl-publishers.com

https://www.nytimes.com/2026/03/19/books/ai-fiction-shy-girl.html

https://www.bbc.com/news/articles/c5y9d44jj24o

https://www.thetimes.com/culture/books/article/hachette-femgore-horror-novel-mia-ballard-shy-girl-ai-vnmk7cqp6.com

https://theweek.com/culture-life/books/shy-girl-ai-books-hachette.com





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]