Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Залуу уншигчдад зориулав: Тэнгэрлэг туульс Д.Цахилгааны орчуулгаар хэвлэгдлээ

Монгол уншигчдын эртний танил “Тэнгэрлэг туульс” зохиолыг Соёлын Гавьяат зүтгэлтэн Д.Цахилгааны дуун хөрвүүлгээр, шинэ дүр төрхтэйгөөр Монсудар хэвлэлийн газар эрхлэн гаргаж байна. Өнөөдөр арванхоёрдугаар сарын 12-ны өдөр 12:00 цаг дор Тэнгэрлэг туульс номыг нээн залах үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үеэр Д.Цахилгаан орчуулагч уг бүтээлийг “Бүхэлдээ энэ цагийн залуу хүмүүст зориулсан зууч” хэмээн онцолсон юм. Өөр лүүгээ харах, өөрийн сайн мууг таньж мэдэх, түүгээр дамжуулан өнөө үеэ таних залуу хүнд хүрэх учиртай бүтээл хэмээлээ. 

XIV зууны агуу зохиолч  Данте Алигьеригийн уг суут бүтээл нь өгүүлэмж, агуулга, зохиомж, хэлбэрийн талаасаа Өрнөдийн уран зохиолд бичлэгийн шинэлэг аргыг үүсгэсэн учраас хойч үеийн уран бүтээлчдэд ихээр нөлөөлжээ. Италийн утга зохиолын хэл соёлыг төлөвшүүлсэн Дантегийн  бүтээл  залуу зохиолчдын бичих үйлийн ундраа болох буй. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]