
Бичээчийн хамгийн чухал зэмсэг бол хэл. Уншигчдадаа хэл шинжлэлийн сонирхолтой бичвэрүүдиийг хүргэсээр байгаа билээ. Хүлээн авна уу.
Талх хэмээх үгийн учир
Эрт цагт нийт монгол хэлтэн нунтаг болгосон зүйлийг талх талхлах гэж байжээ. Халх аялгуунд талхан эм, орон балгасыг талхлах гэж өнөө хэр нь ярилцдаг. Буриад аялгуунд гурилыг “talxa” гэж нэрлэнэ. Харин халх аялгуунд гурилаар барьсан бүтээгдэхүүнийг хэлдэг болжээ.
Орчин цагийн монгол утга зохиолын хэлний “талх” гэсэн үгийг буриад аялгуунд “хилээмэн” гэнэ. Орос хэлний “хлеб”гэсэн үгийг ийн буриаджуулан авчээ.
Эх сурвалж:
Гантогтох Г., Монгол хэл аялгуу үсэг бичиг судлал. Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган. I боть. УБ., 2018. 126-р тал.
Leave a Reply