
Усны гудамжийн залуус аа, шүлэгч Пүрэвдоржийн Буянцогтын “Венецид мэндэлсэн шүлгүүд”-ийн дээжээс шимтэн уншина уу.
УСАН ДЭЭРХ ХОТОД
Төөрдөг байшин мэт энэ хотод
Төөрөх бүрдээ төгс төгөлдрийг мэдэрч байна
Нэгэн булан эргэн алхахуйд
Нэг их эртний ховслог аялгуу эгшиглэнэ
Нэг мэдэхэд л айзамд автан нэргүй хачин байшинд иржээ.
Таазнаас шал хүртэл өнгө янзын даавуу өлгөгдөөд
Нааш намирахдаа гинших мэт дуугарч байх юм
Тэнгэрийн орны бурхдын нөмрөг аятай тэдгээрийн дунд
Тэсэлгүй л чимээ гарав, сэтгэлд минь
Төөрдөг байшин мэт энэ хотын нэгэн өрөөнд ч төөрч орхих
Төгс төгөлдөрт автсанаа харин харих замдаа л сэхээрэв.
Итали Улс, Венец хот, Плаццо Грасси
(Грасси ордон), 2025.06.0З.



Leave a Reply