
Санскрит хэлэнд “mudrā” (मुद्रा) гэдэг нь:
Үгчилсэн утгаараа: “тамга”, “тэмдэг”, “бэлгэ тэмдэг”, “гараар хийдэг дохио” гэсэн утгатай.
Утгачилбал:
“Гарын дохио” буюу иог болон буддын ба хиндү шашны зан үйлд хэрэглэгддэг “гарын тусгай байрлал”. Эдгээр нь бясалгал, энергийг урсгах, сэтгэл оюуны төлөвийг илэрхийлэх зорилготой ажээ.
Харин “тамга, тэмдэг”-ийг заах үндсэн утгатай эл үг монгол хэлнээ гарын хүндэтгэлийн нэр (мутар)болон тогтсон нь сонирхолтой юм.
Эх сурвалж: Сүхбаатар О. Монгол хэлэнд орсон зарим санскрит үгийн утга зүйн хувьсал. Studia Linguae et Literarum. T. XX. Уб., 84-97.

Leave a Reply