
2025 оны Бүүкерийн шагналыг Унгар-Английн зохиолч Давид Салай зургаа дахь роман болох Flesh бүтээлээрээ хүртлээ.
Давид Flesh романдаа онцгой биш, жирийн л нэг эрийн хөргийг дүрслэхдээ гаднах дүр төрх бус дотоод ертөнц, сэтгэлийн гүн дэх зөрчлийг нягт нямбай өгүүлбэр найруулгын хэв маягаар илэрхийлэн гаргасан. Энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүн тус бүтээлийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн гэдгийг шүүгч Родди Дойл онцолж байлаа.
Арван таван настай Истван хүү ээжтэйгээ Унгарын нэгэн нам гүмхэн хороололд амьдарна. Хотод саяхан ирсэн тэрбээр бүрэг ичимхий нэгэн тул сургуулиас зохиох алив юмсд тун ч хойрго. Истван тийнхүү ганцаардаж ахуйдаа хөрш, ээжтэй нь нас ойролцоо эмэгтэйтэй харилцаа тогтоох бөгөөд тэр түүний цорын ганц хамтрагч болж хувирна. Тийнхүү хүүд адал сонин явдал ар араасаа тохиох билээ.

Хүүхэд насаа Лондонд өнгөрүүлсэн Давид 2009 онд эцгийнхээ уугуул нутаг Унгар луу нүүсэн юм. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Лондон миний уугуул нутаг биш юм шиг оргино. Гэвч би бас Унгерийн уугуул биш ч шиг. Энэ л хоёрдмол, саарал мэдрэмж Flesh романыг бичих шалтгаан болсон” хэмээсэн байна. Бүүкэрийн шүүгч эрхмүүд уг романыг “Хүмүүний амьдралын тухай гайхалтай хөрөг бүтээл” гэж тодорхойлжээ.
-
Батзориг
- 11/28/2025
Ухамсрын бүтээл “ГЭМ ЗЭМ”
2025 онд Орфей театрын таван жилийн ой тохиож байна. Таван жилийн хугацаанд тайзнаа бүтээсэн таван өөр амьдрал, таван өөр ертөнцөө…

Leave a Reply