
Хүүхдийн номын зохиолч, зураачдын мөрөөдөл болсон Болонья үзэсгэлэнгийн The BRAW Amazing Bookshelf хэсэгт хүүхдийн номын зураач Эрдэнэбаярын Мишээлийн “Үр минь чамайг хүлээж байна” (World Awaits You, Child) бүтээл багтлаа.
Жил бүрийн дөрөвдүгээр сард хүүхдийн номын хамгийн том үзэсгэлэн Bologna Children’s Book Fair Итали Улсын Болонья хотноо зохиогддог билээ. Болонья бол хүүхдийн ном бүтээгч хэн бүхний хүсэн хүлээдэг наадам. Тиймдээ ч ангилал шат бүрд дэлхийн өнцөг булан бүрийн уран бүтээлчид сор болсон бүтээлээ илгээж, тун ч ширүүн өрсөлдөөн өрнүүлдэг.

Тус үзэсгэлэнд бүтээлээ дэлгэнэ гэдэг нь өрсөлдөөнд ялах гэхээсээ илүүтэй дэлхийн шилдэг уран бүтээлчид болоод агентлагуудтай хамтрах, уран бүтээлээ олон хэлнээ орчуулах гэх мэт боломжийг нээж буй хэрэг билээ.

Leave a Reply