
Грэмми шагналт поп од Дуа Липа анх 2021 онд Service95 хэмээх өөрийн newsletter маягийн вэбсайт флатформоо үүсгэн байгуулсан. Улмаар 2022 онд эхний контент цацагджээ.
Уг платформ дэлхий нийтийн соёл, хэв маяг, нийгмийн талаар мэдээллийг нэг дор авах нэгтгэсэн платформ үйлчилгээ болсон бөгөөд эндээс аялал, хөгжим, хоол, ном уран бүтээлчид, хувцас загвар нийгэм активизм зэргийн талаар мэдээ ярилцлага, хүслийн жагсаалт, нууц жор зөвлөгөө нийтлэлийг хүлээн авах боломжтой.
Дугаар бүрд Дуа Липагийн өөрийн бичсэн захидал нийтлэгддэгээрээ онцлог. Дуа Липа жаахан байхаасаа найзууддаа хаана юу үзэх, хаана хооллох, ямар хөгжим сонсох зэрэг жагсаалтыг гаргаж өгдөг байсан. Үүнийгээ илүү олон хүнд хүргэхээр шийдсэн нь энэхүү платформ. Тэр бээр мөн энэ бол хүмүүс дэлхийг илүү сайн ойлгоход туслах оройн зай хэмээсэн билээ.

Уг платформын салшгүй нэг хэсэг нь Дуа Липагийн номын клуб, мөн өөрийнх нь хөтлөн явуулдаг подкаст билээ. Түүний дуучны карьераас гадна хоёр дахь ажил нь номын инфлюнсер болоод буйг бичээч та мэдэх байх. Энэхүү платформын хүрээнд хүргэж буй Дуа Липагийн уран зохиолын зөвлөмжөөс харахад:
Уран зохиолын төрөл жанрын хувьд өргөн цар хүрээтэй, онлайн холбоосыг ашиглан шинээр гарч ирж буй зохиолчдыг аль хэдийн нэрд гарсан алдарт зохиолчидтой тэнцэржүүлж мэдээлж байдаг хэмээн дүгнэж болохоор. Яагаад гэвэл түүний сар тутмын уншлагад багтах бүтээлүүд хэвшмэл бус өгүүлэмж бүхий уран зохиолыг илүүд үздэг болохыг нь гэрчилж байна. Мөн бидний сонгохгүй, магадгүй анзаарахгүй өнгөрөх байсан номнуудыг эргэн харахад хүргэдэг хэмээн Guardian онцолсон нь ч бий. Тэр бээр энэ онд Лондоны хамгийн том утга зохиолын наадмыг хөтлөхөөр болсон. Липагийн уран зохиолын эзэнт гүрэн өргөжин тэлсээр байна. Түүний зохиолчидтой хийсэн подкастыг дараах холбоосоор үзнэ үү.
https://www.youtube.com/@service95
Эх сурвалж
theguardian.com
billboard.com

Leave a Reply