Hello, We’re content writer who is fascinated by content fashion, celebrity and lifestyle. We helps clients bring the right content to the right people.
Hello, We’re content writer who is fascinated by content fashion, celebrity and lifestyle. We helps clients bring the right content to the right people.
- Sponsored Ad -
Hello, We’re content writer who is fascinated by content fashion, celebrity and lifestyle. We helps clients bring the right content to the right people.
Comments (2)
Ninjbayan Batsaikhansays:
10/03/2024 at 22:14Намар эхлээд дөнгөж л хорь хонох дөхөж байхад би гэж бие дотроо эзгүйчилсэн хоосон хүн зуныг санаад л үхэх шахна. Гэхдээ гурван жилийн өмнөх тэр зун. Ганцхан тэр зун руу л буцаж очоод тэр зуны салхитай яааралгүй хэдэн үг солилцохсон. Би гурван жилийн дараах намраас таныг санаад буцаад ирлээ. Эндээ би сарыг хүлээж ганцхан л өдөр таний ханийг хайж ирлээ. Гурван жил би таныг л саналаа, дахиад хэдэн удаа үсийг минь илбэж өгөөч гэх гэж би өдий уртыг туулж ирлээ. Гурван жил гучин жил шиг удаан бас уйтгар гунигаар дүүрэн байлаа. Жил жилийн зуныг би мянган дөнгө шиг хүндээс хүнд зүрхтэй, өглөө бүр амьд сэрүүн хүний араас гашуудаж сэрлээ. Таньд л би энэ тухай хэлэх гэж сүлжсэн цагийн цаглашгүйг сөрж энгэртээ гараа нааж гүйж ирлээ. Гурван жил надад найртай хандсангүй. Би цэвдэг хүйтэн хүмүүсийн сэтгэлд гал асаах гэж гурван жил бие сэтгэлээ барлаа. Гурван жил намайг гундсан цэцэг шиг болгож би дахиад салхинд найгах ямар байдгийг санасандаа таныг л гэж зөрүүдлэлээ..
Narmandakh Dambajamtssays:
10/05/2024 at 22:54Адгуу энэ ертөнцийн аль аашнийх нь завсраар би энд ирчихсэн юм бол гэж бодох юм. Аливаа өрнөл бүхний хажуугаар айх айдасгүй тайван байхыг л хичээх юм даа. Надаас хэтийдсэн энэ бүх өрнөлүүд хэтэрхий том бас сүрдмээр болохоор аймар ч юм шиг. Миний амьдрал надад урт бас том ч гэж ертөнцийн өрнөл бүрийн хажууд дэндүү жижиг. Энд би өөрийнхөө хийж бүтээсэн зүйлсийг эрхгүй жижиг болгон хараад эгээ л нулимсаа барьж үл чадна. Өөрт оноогдсон цаг хугацаа минь аалах зүйлгүйгээр урт ч гэлээ, өрөөл бусдын тууллыг харахад өөрөөс минь хамаарахгүйгээр богинохон ч юм шиг. Амьдралынхаа агаарт уусах гэхээр, ай даа би зүгээр сууж болно гэж үү? гэсэн бодол ч төрөх шиг. Өдийг хүртэл явж ирсэн замаа эргэн харахад өөлөх зүйл дэндүү олон. Өөрөөс минь өөр хэн ч өөлж зүрхлэхгүй хэдий ч өөрийнхөө зэмлэлд би өөрөө дэндүү их өвдөж байна. Бүтээсэн бүхнээ өөлөхөө болих гэж хичээж л байна. Угаас дэндүү ихийг боддог нэгэн болчихсон бололтой. Адгуу энэ ертөнцөд арай л удаан байна уу? би…